Сая Анжигайтай жоол чааталлаа. Би ч яахуу банжигаа л асууна биддээ. Тэгсэн чинь цаадах чинь ихэнх блогуудыг үүрд нойрсуулчихжээ. Хайран блог минь гэж харамсаал суужийна даа. Гэхдээ банжиг удахгүй нээгдэнэ гэхээр бас баярлаал байгаам.
Monday, December 27, 2010
Saturday, December 25, 2010
банжиг минь чи
Энэ банжиг нээрээ тоогүймаа. Дээр сар гаруй алга болсон. Тэгээд нэг нээгдсэнээ хэдхэн хоноод л дахиад таг болцон. Тэгээд одоо хүртэл байхгүй гэжугаа. Энд тэндгүй банжигыг үгүйлсэн санасан хүмсүүд. Ихэнх нь энэ блогспот-д байхын. Гүй тэгээд энд байгаа хэдүүд нь блогтоо бичлэг оруулахгүймаа. Хааяа л нэг ганц хоёр мөр юм оруулахын. Бусад сайтын блогчдын бужигнахыг харахаар атаархал төрөөд, хор шар буцлаад байхын. Хүмсүүдээ банжиг байхгүй ч гэсэн ядаж энд бужигнаж байя л даа. Блогтоо бичлэг оруулаачээ.
Saturday, December 4, 2010
Мамма миа-г үзсэн гэжугаа
Нэлээд хэдэн хоногийн өмнө монголын Мамма Миа-г үзэх гээд Өргөөг зорьлоо. Бөөн хүмүүс бужигнаад л аймар хэхэ. Би чинь орой 6 цагт очиж кино үзэх гээд явж байгаам. Тэгсэн нөгөө киноны маань хамгийн наад талын цаг нь 7.20 гэж байна.
Энэ банжиг нээгдэхнүү
Сар шахуу боллоо шд. Хааччихваа банжиг. Аймар санаад байхын. Өчдөр илүү их саналаа. Удахгүй нээгдэнэ л гэсэн. Таг чиг байхгүй. Блогоо санажийн. Банжигчдаа санажийн. Хурдан нээгдээсэй.
Wednesday, November 24, 2010
Банжигынхантайгаа сайхан сагсалдсаан
Би гэдэг нь аль дээр л банжигынхантайгаа сагсалдсан юм ш дээ. Залхуу хүрээд бас энэ банжигыг зүгээр болчих болвуу гэж хүлээсээр байгаад ийн удчихлаа. Оройтсон ч гэсэн энэ бээгийг оруулчий даа. Энэ сарын 5-ны баасан гаригт /аль дивангарын/ банжигынхан маань сагсалдсан бөлгөө. Анх удаа очих гэжаагаа хүн чинь майр догдлоол зүрх амаараа гарчих гээл кккк. Тээл нэг догдолсон хүн очсон гэжугаа. Би уг нь сагс тоглож чаддаггүйм болохоороо балиашиглах гэж очсон ухаантайм. Тэгсэн харин хүмсүүд тогло гээд шууд оруулций шд. Тээл нэг тоглож чаддаггүй хүн тэр хавиар яваалайсан. Гоё байсан шүү. Банжигын хүмсүүдийг харж хөөрөн баяссөөн гэж хэлээд юухэв. Сайхан цоглог хүмсүүд байлээ. Нэрлэе дээ хө.
Monday, October 18, 2010
Яасан чинь яасан гэнээ, би юу ч ойлгосонгүй ээ
Юу болоод өнгөрвөө. Хагас дэмийрлийн байдалтай суужийсан чинь орчлон хорвоод юу болчихов.
Friday, October 15, 2010
Би л хамгийн бичкэн нь юм шиг байхын блогчид дундаас
Ер нь бол би л хамгийн бичкэн нь юм байшд. Бодоод байсан чинь. Би чинь одоо яриа нь л ийм том болохоос биш нас энэ тэр нь бол та нараас бичкээн шд.
Tuesday, October 12, 2010
Та нартайгаа уулзмаар л байна
За банжиг болохгүй бараг хоёр гурван долоо хоног боллоо. Эхэндээ баахан уйлан дуулаал явж байлаа. Харин сүүлдээ бүүр амар амгалаан болчиж. Банжигын нөхдүүдтэй энд тэндгүй тааралдлаа. Гөү гөү-д бадмээн, луза энэ тэртэй тааралдав.
Saturday, October 9, 2010
Нээх сайхан манга татах юмсан
Сүүлийн үед ингэж санагдаад байдаг боллоо. Хөгширч байгаамуу яаж байгаам бүү мэд. Бони М-ийн дууг тавьчаал сайхан үсэрч цовхроол манга татаал гэж бодхийн. Хэзээ нэг тэгий дөө байз. Банжигчидтайгаа тэгж байгаал нэг уулзахаараа энэ хүслээ биелүүлхээс.
Tuesday, October 5, 2010
Аааааааа галзуурлаа, үстэй толгой арзайжийна
Галзуурчийна би яадын. Аааааааааааааа... Банжиг байхгүй би яг үхлээ. Үстэй толгойгоо зулгаалаа ч гэх шиг. Нээрээ банжиг маань яачихвааа.
Monday, October 4, 2010
Сая юу болов оо хи хи
Ижийтэйгээ чаатлаал суужийлаа сая. Тэгээл жаал дэмийрээл байжытал ижий ингэж байхын. "Миний охин наад хаягныхаа доор бичсэн юмаа солиочээ" гэнээ.
Саарал өдөр, нэгэн хэвийн амьдрал үргэлжилсээр
Би энэ уйтгартай амьдралаас залхжийнөө. Нэг л нэгэн хэвийн амьдрал зүгээр. Өглөө бослоо, гэрээ жаахан цэвэрлэлээ, нээтэд суулаа. Босохгүй суугаалайна.
Банжигаа үгүйлсэн Золоо буюу сагсалдааныг хүссэн мөчүүд
Ай даа амьдрал сайхан байсын. Тэр тусмаа банжигт байсан он жилүүд минь гүй мөн сайхан байсым. Даанч банжиг байхгүй тул бүүр хоосорцын золиг гэж. За за тэгж элийрэх ч яахав. Хүүе банжигчидаа. Та нарт хэлэх үг байнаа. Яагаад банжиг болохоо байчваа.
Sunday, October 3, 2010
Анжигай ёстой муухай
Банжиг болохгүй байна гээд monkey.mn дээр мэдээ нийтлээл урвайсан амьтан байж байтал Анжигай гэж нэг хашир чинь Банжиг нээт болж л байна шд гээд нүд сэргээгээд ирдийн. Уухайн тас ороод үзсэн чинь хэвэндээ л байж байхын. "Болохгүй л байна шд" гэсэн чинь цаад хашир чинь "Чи ПС-гээ үзүүлээч, болж л байна даг" гэж байна.
Банжиг маань байхгүй гэцүү л байна дөө
Хөөрхий муу банжиг минь яацын бол доо. Орж болохгүй бараг арван хэд хонож байна. Арга ядаад энд нэг блог нээлээ шд. Банжиг минь байхдаа ч сайхан байжээ. Юм бичих онгод орж ирээл, бээгий гэдгийг чинь хийж өгдөг байлаа. Бусдын блогт ч сээгий их бичдэг байж. Аймар олон найзуудтай байлаа. Хавлага эмээ, гүзээ өвөө, лоовер, монгол хатантан, сэрээ анааш эд нарыгаа ямар их санаж байна аа. Муухай үгтэй ч гэсэн мардайгаа бас санажийнөө. Хөөрхий минь. Банжиг хурдан нээгдээсэй. Гэснээс манай банжигчид чинь бараг л бүгдээрээ блогспот-д гэртэй юм байна шд. Сая л мэддэг гэжийшт. Надаас бусад нь бүгдээрээ энд үүрээ засацгаацан юм биш үү айн. Би л зожигроод энд ганцаараа банжиг гуайгаа хүлээгээл хэхэ. Энд блоггүйгээс болоод сагсалдаанаас хоцорсон байнам би. Лооверын блогоос сагсалдааны зарыг хараад амаа барив хихи. За гайгүй ээ банжиг зүгээр болохоор дараагын сагсалдаанд заавал очно доо. За орой болчиж би унтлаа. Банжиг минь хурдхан л зүгээр болоорой.
Subscribe to:
Comments (Atom)