За банжиг болохгүй бараг хоёр гурван долоо хоног боллоо. Эхэндээ баахан уйлан дуулаал явж байлаа. Харин сүүлдээ бүүр амар амгалаан болчиж. Банжигын нөхдүүдтэй энд тэндгүй тааралдлаа. Гөү гөү-д бадмээн, луза энэ тэртэй тааралдав.
Мэндэлж чадсангүй явчлаа хөөрхий. Блогмн-нд аманжинкатай нүүр тулав. Эхлээд мөн үү биш үү гэж баахан тээнэгэлзэв. Хэд гурван үг сольсны дараа мөн болохыг нь мэдэв кккк. Блогспот-д бээмэр, диваажингын хоригдол, бэхэрэ, зоригт энэ тэр хүмүүстэй уулзсаан. Тэд минь сайн л байна лээ. Гэхдээ манай банжигынханы ихэнх нь гөү гөү-д цуглацөөн байсан. Тэнд бужигнааский хихи. Би бол энд л чимээгүйхэн шиг сууж байгаан. Өөр тийшээ савсалзаад гүйгээд байхгүй л дээ би. За за энэ дэмийрэл ч яахав. Тэр алтан хавлага эмгэн яасан бэ? Хаана ч байхгүй байхын. Гөү гөү-д байгаан болуу гээд шалгасан чинь байхгүй, блогспот-д бүүр мөр нь ч харагдахгүйм тэгэхээр блогмн-д бас байхгүй гэсэн үг. Хаана байна аа манай эмгэн. Бүүр бараа туруу нь харагдахгүй болжээ. Та нар сургы нь гаргавал хэлээрэй. Яасан хачин эмгэн бэ тэр. Нээрээ сураг сонсохнээ манай банжиг гэр минь шинэчлэгдэж их л гоё болж байгаам гэсэн шд. Форум энэ тэртэй болж байгаа гэнэ лээ. Тэгээд удахгүй үүд хаалга нээж биднийгээ гялайлгана гэсэн. Аманжинка тэгж ярьсан шүү. За за надаар нэг ийм сонин хачин солио гажуутай. Та нараар минь юу байна даа. Сонин хачин, солио гажуу юмнуудаа хуваалцаарай хө.
No comments:
Post a Comment