Sunday, October 3, 2010

Банжиг маань байхгүй гэцүү л байна дөө

Хөөрхий муу банжиг минь яацын бол доо. Орж болохгүй бараг арван хэд хонож байна. Арга ядаад энд нэг блог нээлээ шд. Банжиг минь байхдаа ч сайхан байжээ. Юм бичих онгод орж ирээл, бээгий гэдгийг чинь хийж өгдөг байлаа. Бусдын блогт ч сээгий их бичдэг байж. Аймар олон найзуудтай байлаа. Хавлага эмээ, гүзээ өвөө, лоовер, монгол хатантан, сэрээ анааш эд нарыгаа ямар их санаж байна аа. Муухай үгтэй ч гэсэн мардайгаа бас санажийнөө. Хөөрхий минь. Банжиг хурдан нээгдээсэй. Гэснээс манай банжигчид чинь бараг л бүгдээрээ блогспот-д гэртэй юм байна шд. Сая л мэддэг гэжийшт. Надаас бусад нь бүгдээрээ энд үүрээ засацгаацан юм биш үү айн. Би л зожигроод энд ганцаараа банжиг гуайгаа хүлээгээл хэхэ. Энд блоггүйгээс болоод сагсалдаанаас хоцорсон байнам би. Лооверын блогоос сагсалдааны зарыг хараад амаа барив хихи. За гайгүй ээ банжиг зүгээр болохоор дараагын сагсалдаанд заавал очно доо. За орой болчиж би унтлаа. Банжиг минь хурдхан л зүгээр болоорой.

2 comments:

  1. Би уг нь банжиг орж байхад зараа чиний блогт сээгийгээр бичсээн чамайг ирээсэй гэж бодоод даанч чамайг харах гэсээр байтал банжиг гаццын байна л даа.

    ReplyDelete
  2. Тийм л юм шиг байхын хэхэ

    ReplyDelete