Monday, October 18, 2010

Яасан чинь яасан гэнээ, би юу ч ойлгосонгүй ээ

Юу болоод өнгөрвөө. Хагас дэмийрлийн байдалтай суужийсан чинь орчлон хорвоод юу болчихов.

Friday, October 15, 2010

Би л хамгийн бичкэн нь юм шиг байхын блогчид дундаас

Ер нь бол би л хамгийн бичкэн нь юм байшд. Бодоод байсан чинь. Би чинь одоо яриа нь л ийм том болохоос биш нас энэ тэр нь бол та нараас бичкээн шд.

Tuesday, October 12, 2010

Та нартайгаа уулзмаар л байна

За банжиг болохгүй бараг хоёр гурван долоо хоног боллоо. Эхэндээ баахан уйлан дуулаал явж байлаа. Харин сүүлдээ бүүр амар амгалаан болчиж. Банжигын нөхдүүдтэй энд тэндгүй тааралдлаа. Гөү гөү-д бадмээн, луза энэ тэртэй тааралдав.

Saturday, October 9, 2010

Нээх сайхан манга татах юмсан

Сүүлийн үед ингэж санагдаад байдаг боллоо. Хөгширч байгаамуу яаж байгаам бүү мэд. Бони М-ийн дууг тавьчаал сайхан үсэрч цовхроол манга татаал гэж бодхийн. Хэзээ нэг тэгий дөө байз. Банжигчидтайгаа тэгж байгаал нэг уулзахаараа энэ хүслээ биелүүлхээс.

Tuesday, October 5, 2010

Аааааааа галзуурлаа, үстэй толгой арзайжийна

Галзуурчийна би яадын. Аааааааааааааа... Банжиг байхгүй би яг үхлээ. Үстэй толгойгоо зулгаалаа ч гэх шиг. Нээрээ банжиг маань яачихвааа.

Monday, October 4, 2010

Сая юу болов оо хи хи

Ижийтэйгээ чаатлаал суужийлаа сая. Тэгээл жаал дэмийрээл байжытал ижий ингэж байхын. "Миний охин наад хаягныхаа доор бичсэн юмаа солиочээ" гэнээ.

Саарал өдөр, нэгэн хэвийн амьдрал үргэлжилсээр

Би энэ уйтгартай амьдралаас залхжийнөө. Нэг л нэгэн хэвийн амьдрал зүгээр. Өглөө бослоо, гэрээ жаахан цэвэрлэлээ, нээтэд суулаа. Босохгүй суугаалайна.

Банжигаа үгүйлсэн Золоо буюу сагсалдааныг хүссэн мөчүүд

Ай даа амьдрал сайхан байсын. Тэр тусмаа банжигт байсан он жилүүд минь гүй мөн сайхан байсым. Даанч банжиг байхгүй тул бүүр хоосорцын золиг гэж. За за тэгж элийрэх ч яахав. Хүүе банжигчидаа. Та нарт хэлэх үг байнаа. Яагаад банжиг болохоо байчваа.

Sunday, October 3, 2010

Анжигай ёстой муухай

Банжиг болохгүй байна гээд monkey.mn дээр мэдээ нийтлээл урвайсан амьтан байж байтал Анжигай гэж нэг хашир чинь Банжиг нээт болж л байна шд гээд нүд сэргээгээд ирдийн. Уухайн тас ороод үзсэн чинь хэвэндээ л байж байхын. "Болохгүй л байна шд" гэсэн чинь цаад хашир чинь "Чи ПС-гээ үзүүлээч, болж л байна даг" гэж байна.

Банжиг маань байхгүй гэцүү л байна дөө

Хөөрхий муу банжиг минь яацын бол доо. Орж болохгүй бараг арван хэд хонож байна. Арга ядаад энд нэг блог нээлээ шд. Банжиг минь байхдаа ч сайхан байжээ. Юм бичих онгод орж ирээл, бээгий гэдгийг чинь хийж өгдөг байлаа. Бусдын блогт ч сээгий их бичдэг байж. Аймар олон найзуудтай байлаа. Хавлага эмээ, гүзээ өвөө, лоовер, монгол хатантан, сэрээ анааш эд нарыгаа ямар их санаж байна аа. Муухай үгтэй ч гэсэн мардайгаа бас санажийнөө. Хөөрхий минь. Банжиг хурдан нээгдээсэй. Гэснээс манай банжигчид чинь бараг л бүгдээрээ блогспот-д гэртэй юм байна шд. Сая л мэддэг гэжийшт. Надаас бусад нь бүгдээрээ энд үүрээ засацгаацан юм биш үү айн. Би л зожигроод энд ганцаараа банжиг гуайгаа хүлээгээл хэхэ. Энд блоггүйгээс болоод сагсалдаанаас хоцорсон байнам би. Лооверын блогоос сагсалдааны зарыг хараад амаа барив хихи. За гайгүй ээ банжиг зүгээр болохоор дараагын сагсалдаанд заавал очно доо. За орой болчиж би унтлаа. Банжиг минь хурдхан л зүгээр болоорой.