Сая Анжигайтай жоол чааталлаа. Би ч яахуу банжигаа л асууна биддээ. Тэгсэн чинь цаадах чинь ихэнх блогуудыг үүрд нойрсуулчихжээ. Хайран блог минь гэж харамсаал суужийна даа. Гэхдээ банжиг удахгүй нээгдэнэ гэхээр бас баярлаал байгаам.
За яахав, эртхэн блогоо нүүлгээгүй миний түмэн буруу л юм чинь. 1сарын 1-нд банжиг нээгдэхийм гэсэн шүү. Нээгдэхээр нь банжигчид шинэ блог нээнэ гэж бужигнах байх даа бурхан минь. Бусад блогчид ч яахуу нэг нэг блогтой. Түмэн блогтой байсан би одоо яана вэ? таминь ээээ... Үнэнээ хэлэхэд би чинь арван хэдэн блогтой байсын. Бас өөр нэрээр бүртгүүлж нээсэн хоёр гурван блогтой. Түүндээ өөрийнхөө хэдэн блогуудаас ч илүү хайртай гэжугаам. Одоо тэгээд тэдгээрийгээ дахиал нээнэ дээ. Өөр яахуу. Тэд байхгүй бол би байхгүй л гэсэн үг шд. Хммм блог байхгүй болцон гэхээс нээг л их гунигтай, банжиг нээгдэнэ гэхээр нээг л их баярлаж хөөрсөн амьтан. Шинэ оноо шинэхэн блогуудтай угтана даа хөө. Миний уриа ч гэх шиг хэхэ.
No comments:
Post a Comment