Ай даа амьдрал сайхан байсын. Тэр тусмаа банжигт байсан он жилүүд минь гүй мөн сайхан байсым. Даанч банжиг байхгүй тул бүүр хоосорцын золиг гэж. За за тэгж элийрэх ч яахав. Хүүе банжигчидаа. Та нарт хэлэх үг байнаа. Яагаад банжиг болохоо байчваа.
Мэдэх хүн байна уу?? Би энд яахаа мэдэхгүй суучихаад байна. Гөү гөү, блогмн-ы хэсэг андууд намайг урвуулах гээд байхаар нь би гэж хүн зугатаагаад энд хүрээд ирсэн. Тэгээд элийрэн балайраад суужийнаа. Хайран блог минь санажийн чамайгаа. Блогспот-д зүгээр л байна л даа. Гэхдээ дассан газрын давуу зөөлөн гэгчээр банжигтаа дасчихжээ. За за яг улах гээд байна аа болий зүгээр. Бичээд байвал нулимс урсах гэжийнэ шд. Хөөе мартсанаас дараагын сагсалдаан хэзээ болохын. Урьд нь ерөөсөө очиж байгаагүйм болохоор очмоор санагдаад байна л даа. Блогчдыг өөрийн нүдээр хармаар санагдаад байжысан чинь банжиг гацаад урдны сагсалдаанаас хождоод очиж чадаагүйм. Өдрийн бодол шөнийн зүүд болжийн энд. Тэгж байгаад Лоовер авхайтан дараагын сагсалдааны зарыг гаргах юм байгааз дээ. Хүлээгээд л байгаа шүү хүүхээ.
No comments:
Post a Comment