Зиак бүгдээрээ сайхан баярласан уу? Бүгдэд нь шинэ оны мэнд. Би нь энэ жил сайхан баярлалаа. Шинэ оноо шинэхэн орсон байрандаа угтсан гэжугаа. Ёолк засах уу байх уу гэж хэсэг эргэлзсэний эцэст засахаар шийдсэн. Насанд хүрээгүй жоохон дүүтэй хүн чинь засалгүй л яахав дээ гэж. Би ер нь нөхөрт гартлаа ёолк засна гэж боджугаа шүү.
За тэгээд гэрлэчээд засаж ч магад кккк. Өө хадуураад өөр юм руу галтирчжээ. Манайх гэдэг айл чинь яг 31-ний өдөр хоол хүнсээ цуглуулж орой нь баярынхаа ширээг засдаг уламжлалтай, арвин их туршлагатай улсаа. Энэ жил бас тэгсэн. Уламжлалаасаа гажихгүй дагана шүү дээ. Тэгээд би ээжтэй хамт хүнсээ цуглуулахаар зах явлөө. Очсон чинь миний ам өөрийн эрхгүй ангайчдын. Бүр газар хүртэл ч гэх шиг кккк.... Пээ ямар их байваа, шоргоолж шиг их хүмүүс. Ганц юм авах гэж тэнд алалдаж байгаам чинь. Тэгээд тэнд алалдаж явсаараан байгаад хамаг юмаа аваад сэтгэл ханамжтайгаар гарч өглөө. Тэнд байсан хүмүүсийн бараг ихэнх нь гэмтлийн эмнэлэгт очсон байхөө. Энд тэнд хүмсүүд пид пад, дүн түс гээл очоод байсын. Зиа орой нь нээх гоё гарынхаа буузыг хийсээн. Зурагт мурагтаар чинь буузны тухай дуу яваал би дагаж дуулаал буузаа хийгээл этр. Тэгээд шинэ жилээр юу юу хийдэг билээ, тэрийгээ хийгээл бэлдээл ширээгээ засаал хүүх гоё шүү. Зиа тэгээд цааш нь яасан гээч. Мэдмээр байна уу? Тэгээд цааш нь зурагтаар кино, баярын мишээл, цэнхэр дэлгэц, хошин шогын алиануудыг харж баясан, буузаа идэж, салатаа зооглож өнгөрөөлөө. 12 цаг болоогүй ч үгүй байгаам чинь сайхан нойроо аваад этр. Энэ чинь бас цаанаа нягт нарийн бодлоготой шүү. Нэгт гэхэд 12 цаг болохыг хүлээж цаг нөгцөөж байгаам, хоёрт гэвэл шөнөжингөө баярын нэвтрүүлэг үзэх учир нойрмоглохгүйн тул нойроо авч байгаам. Цаг хугацаа өнгөрсөөр 12 цаг болох гэжийнаа. Шампанскаа, монголчилбол оргилуун дарсаа буудууллаа. Бүгдээрээ уулаа. Зурагтаар ерөнхийлөгч маань үг хэлж байна. Гарт нь хундагатай сүү биш ээ стакантай сүү байх юм. Ерөнхийлөгчийнхөө хэлж байгаа үгийг сонссон чинь нэг л биш ээ. Шинэ жилээ тэмдэглэж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн мэнд хүргэе гэнэ үү. Би бүр нулимсаа гартал инээв шд. Зиа шампанскаа буудуулцан юм чинь шөнөжингөө зурагт үзнэ биддээ. Хүүх тэгсэн чинь юу вэ? Байрны гадаа дайн болжийнуу гэлтэй юм болж байнаа. Яагаав нөгөө салютаа буудуулж байгаа нь тэр шд. Пүс пас пис гээл яг л дайн дунд байх шиг байсан шүү. Би тэр шөнийг дайн байлдаан дунд зурагт үзэж өнгөрүүллээ шд. Намайг өглөөний 5 гээд унтахад дайн дуусаж байгаам даа. Зиа ингэж л би шинэ оноо угтаж хуучин оноо үдсийм даа. Сэтгэл санаа сайхан байнөө. Уг нь энэ шинэ жилээр би нэг шоу үзчих санаатай байсым. Болор мөнгөн өвөл гээд нэг цэнгүүн 27-нд болсон байлээ. Тэрэнд орох гэсэн зав багатай гээд орж чадаагүйм. Уг нь гоё л юм болох байсан байх даа. Маскарад шоу гээд нэг юм энд тэнд рекламдаад байсан даа. Тэнд орий гэсэн такс нь өндөр үнэтэй юмаа. 70 доллар гэцэн байл уу даа. Тэрийг яаж дийлэх юм тэ. Дараа жил л орохоос. Бас элитүүдийн маскарадшоу гэжугаан шд.
No comments:
Post a Comment