Saturday, December 4, 2010

Мамма миа-г үзсэн гэжугаа

Нэлээд хэдэн хоногийн өмнө монголын Мамма Миа-г үзэх гээд Өргөөг зорьлоо. Бөөн хүмүүс бужигнаад л аймар хэхэ. Би чинь орой 6 цагт очиж кино үзэх гээд явж байгаам. Тэгсэн нөгөө киноны маань хамгийн наад талын цаг нь 7.20 гэж байна.
Арай эрт очсон бол 6 цагт үзэх боломжтой л байж. Тэгээд яахав 7.20-д үзэхээр болсын. Кино эхлэхэд цаг илүүтэй хугацаа байгааз. Тэгээл ямар буцаад гэр рүүгээ давхилтай ч биш гээд машаандаа суугаад хүлээж байгаан. Дуртай CD-гээ тавиад дуугаа сонсоод суулаа даа. Цаг ямар удаан өнгөрдийн бэ? гэж бодоол байгаан бас. Би яараад байгаамуу, цаг хугацаа зогсциймуу хаашаан. Нөгөө цаг чинь явж өгдөггүй ээ. Тэгж тэгж арай хийж 6.55 болгоод машаанаасаа гараад дотогшоо орлоо. Ороол нэг савтай попкорн, нэг ундаа аваал жоохон байж байгаал танхим руугаа ороод суудлаа эзлээд суусан. Нэг л их хөгшин хүмсүүд ирэх байх даа гэж бодсон чинь харин ёстой залуухан хүмсүүд байжылээ шд. Манай дүү л "Тэр киног чинь майр хөгшин хүмсүүд л үзнэ дээ" гээл байсым. Тэгсэн чинь харин нүд хужирламаар залуучууд яваал байсан шүү кккк. Пээх тэр кино эхлэхээсээ өмнө ямар ч их реклам явдагын. Залхмаар олон. Би яаг унтах гэжийсан шд. Ашгүй кино ч хурдан эхэлсэн л дээ. Тэгээл киногоо үзсэн дээ. Ёстой хөөрхөн кино байна лээ. Би АББА-гийн дуунд дуртайг хэлэх үү, дагаж дуулаал байсан гэжугаа. Хөөрхөн найруулж хийсэн хөөрхөн л кино байна лээ шд. Зарим хүмсүүд хуулбарласан гээл байсан. Надад бол үгүй л санагдсан. Яахав жинхэнэ кинотойгоо төстэй зүйл олон байсан л даа. Гэхээд монгол ахуйд тохируулж гоё хийсэн байсан. Жүжигчид нь чадварлаг тоглосон, найруулагч нь гоё найруулсан кино байлаа. Киног хамгийн хөгжилтэй болгосон нь Маск продакшн-ы жүжигчин Жавхлан. Хошин урлагийнх болохоороо ч тэр юмуу үнэхээр хөгжилтэй байсан. Нээрээ Дуучин Ө.Уянга Мерил Стриптэй их төстэй санагдсан шүү. Энэ киноноос яахав дээ гэхээр нэг ч зүйл харагдаагүй. Бүгд л сайн тоглосон. Бүх жүжигчид нь царайлаг хөөрхөн байсан гэжугаа. Би киноны турш бүх дуунууды нь дагаж дуулсан шд.Үзэхэд үнэхээр уйдахгүй кино болж чадсан байна. Үзээрэй л гэж хэлье дээ. АББА хамтлагийн дуунуудад дуртай хүмүүс үзэх л хэрэгтэй дээ. Нээрээ дууных нь монгол орчуулга нь доор нь гарч байсан. Амьдралд их ойрхон л дуу байдым билээ ш дээ АББА-гийн дуунууд чинь. Сайхан хамтлаг сайхан дуунууд сайхан кино шүү. Заавал үзээрэй.

2 comments:

  1. Хаанаас нэрний тайлбарыг олж болохуу? БолорЭрдэнэ блог дээр бичсэн байхаар чинь араас чинь дагаад ороод ирлээ дээ хэхэ

    ReplyDelete
  2. Нэрний тайлбартай нэг тийм ном байдын билээ. Бараг бүх нэр байсан байх шүү. Нэрээ хэлчвэл би тайлбарыг нь олоод өгий л дөө.

    ReplyDelete